А.Энхтуул дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

А.Энхтуул дэлхийн аварга боллоо

Туркийн Кайсери хотноо шатрын дэлхийн өсвөрийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорьж буй ОУХМ А.Энхтуул Монголын цагаар 15.00 цагаас тэмцээний сүүлийн өргийн тоглолтоо Туркменистаны шатарчин Жораева Говхертэй хийж дөнгөж саяхан хожсоноор дэлхийн аварга боллоо. Өөрийн ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй Туркменистаны шатарчныг хожсон  нь түүнийг дэлхийн аварга гэж дуудах эрхэм хүндэтгэлийг авчирсан юм. Ингэснээр дэлхийн өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын болзолыг хангалаа. Дашрамд дурдахад А.Энхтуул 2006 онд өсвөрийн сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн гурван охины хамт алтан медалийн эзэд болж байсан юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж