Луут завины олон улсын тэмцээн эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Луут завины олон улсын тэмцээн эхэлжээ

Олон улсын луут завины спортын холбооны олгосон эрхийн дагуу Аомены спортын хөгжлийн хороо болон Хятадын луут завины нийгэмлэг хамтран зохион байгуулсан "2010 оны Аомены олон улсын луут завины клубын аварга шалгаруулах долдугаар тэмцээн" өчигдөр Хятадад нээлтээ хийлээ.  Тус тэмцээнд Европ, Ази, Америк тив, далайн орнуудын 15 улс орон, бүс нутгийн 110 багийн нийт 3600 гаруй тамирчид, хол ойрын зайн, жижиг завины болон том завины тэмцээнд оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн багийн төрлийг анх удаагаа нэмж, тэдэнд амьдралд өөдрөгөөр хандаж, эрүүл мэндээ анхаарахыг уриалсан байна.

Тус наадам Аомены түүхэнд хамгийн өргөн хэмжээтэй олон улсын луут завины тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж