УИХ-ын дарга эхний нүүдлийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга эхний нүүдлийг хийлээ

УИХ-ын дарга эхний нүүдлийг хийлээ
Өнөөдөр 15.00 цагт Их тэнгэр цогцолборт Women’s FIDE Grand Prix Ulaanbaatar 2010 буюу Эмэгтэй шатарчдын олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн эхэллээ. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, ноён К.Н.Илюмжинов тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцаг Гран при тэмцээний эхний нүүдлийг хийж өгнө үү хэмээн хүсэлт тавьсаны дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдрийн тоглолтын салхийг хагалж Энэтхэгийн тоглогч Конеру Хампигийн эхний нүүдлийг хийлээ. Тэрээр ноёны өмнөх хүүг түлхэн шатрын сонгодог гараагаар эхэлсэн бөгөөд шатарчдад амжилт хүссэнээр тэмцээн албан ёсоор эхэллээ.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж