Увсын үймээн Ховдод үргэлжилж магадгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Увсын үймээн Ховдод үргэлжилж магадгүй байна

Увсын үймээн Ховдод үргэлжилж магадгүй байна
Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудаар аялж, ажил байдлаа танилцуулж байгаа. Ерөнхий сайд өнөөдөр Увс аймагт ажиллаж байгаа бөгөөд дараа нь Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад ажиллаад Ховд аймгийн Дарви сумаар ороод Ховдын төвд ирэх,  төлөвлөгөөтэй байсан аж. Харин өнөөдөр төлөвлөсөн  чиглэл өөрчлөгдөж, Говь-Алтай аймгаас шууд Ховд аймагт очиж тэндээсээ Дарви суманд очиж ажиллахаар болсон байна. Ховд аймгийн газар шороо, нутаг усаа хамгаалах “Элгэн нутаг сутай” хөдөлгөөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад багагүй зөрчил дутагдал байгааг олж мэдсэн гэнэ. Өнгөрсөн өвөл Хөшөөтийн нүүрсний уурхайгаас орон нутгийн иргэд, тухайлбал Ховд аймгийн Чандмань, Манхан сумдын иргэд өвөл түлэх хэрэглээний нүүрсээ худалдаж авах гэж очоод авч чадалгүй буцсан аж. Энэ бүхэнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын чигэлэлд өөрчлөлт орох бололтой. Хөшөөтийн нүүрсний орд газрыг улсын стратегийн чухал ач холбогдолтой орд газар болгохоор Ховд аймгийн иргэд Ерөнхий сайд С.Батболдыг Ховд аймагт ажиллахаар очих үед, наймдугаар сарын 5-ны өдөр жагсаал цуглаан хийж угтахаар ярилцсан гэнэ. Тус орд газрыг улсын стратегийн ач холбогдолтой газрын жагсаалтад авахгүй бол Увс аймагт болсон үймээн давтагдаж магадгүй бололтой.

Б.А
лт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж