Хятадууд монгол охидыг 800 юаниар “өмчлөн” авч байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хятадууд монгол охидыг 800 юаниар “өмчлөн” авч байна

Манай
улс Эрээн хотод Консулын газраа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч
өнгөрсөн хугацаанд монгол иргэдийн эрх ноцтой зөрчигдсен явдал хэдэн
арваараа гарсан.
Одоо
ч гарсаар байна. Дунд сургуулийн сурагчдыг багш нар нь зодож
дарамтлахаас эхлээд тэнд ажиллаж, амьдарч буй иргэд эрүүл мэнд, амь
насаараа хохирох явдал олон гарсан. Уг нь дээрх эрсдлүүдээс урьдчилан
сэргийлэх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай
авах үүргийг Консулын газар хүлээх ёстой ч харамсалтай нь хүвдээ хүрч
ажиллаж чадахгүй байна гэхэд хатуу хэлсэн болохгүй. Үүний нотолгоо нь
тус хотод монгол охид хятад иргэдэд барьцаалуулж мөнгө олох хэрэгсэл нь
болсон явдал юм.

Энэ нь бүр
сүүлдээ нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болчихоод байна. Хамгийн
сүүлийн жишээ гэхэд тус хотын "Жин цао” гудамжинд байр түрээсэлж
тэндээ охидын биеийг үнэлүүлдэг 38 настай Хуа Мин гэгч эмэгтэй манай
улсын дөрвөн эмэгтэйн гадаад паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш
барьцаанд авч хүчээр биеийг нь үнэлүүлж баигаа талаар эх сурвалж
мэдээлсэн юм. Иймэрхүү олон тохиолдол бий гэдгийг хохирогч болсон охид
олонтаа баталсан байдаг. Охидын биеийг хүчээр үнэлүүлж буй хятадууд
тэднийг байрныхаа харанхуй өрөөнд цоожилж биеийг нь үнэлүүлэхийн тулд
зөвхөн оройн цагаар л гаргадаг аж.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж