Д.Дорлигжав Марк Тэйлортой уулзлаа | News.MN

Д.Дорлигжав Марк Тэйлортой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав Марк Тэйлортой уулзлаа

Д.Дорлигжав Марк Тэйлортой уулзлаа
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав АНУ-ын Төрийн департаментын хүний наймааны асуудал хариуцсан төлөөлөгч Марк Тэйлорыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үед талуудын ярилцсан гол асуудал нь Хүн худалдаалах гэмт хэрэг болон Үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүд, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой /хар тамхи/ тэмцэх талаар харилцан санал солилцсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг оролцоо чухал болохыг талууд тэмдэглэсэн байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, илрүүлэхэд цагдаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх талаар  ярилцсан байна.

АНУ, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж