Уулзалтын үед талуудын ярилцсан гол асуудал нь Хүн худалдаалах гэмт хэрэг болон Үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүд, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой /хар тамхи/ тэмцэх талаар харилцан санал солилцсон байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг оролцоо чухал болохыг талууд тэмдэглэсэн байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, илрүүлэхэд цагдаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх талаар ярилцсан байна.
АНУ, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Энхмандах
Холбоотой мэдээ