Гарын үсэг зурах ёслолыг 5000 цагдаа хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Гарын үсэг зурах ёслолыг 5000 цагдаа хамгаална

Стратегийн довтолгооны зэвсэглэлийг (СДЗ) хорогдуулах  Орос-Америкийн гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 8-нд Прага хотноо болно. Уг ёслолын ажиллагааны хамгаалалтыг Чехийн 5000 цагдаа гүйцэтгэх болжээ. Мөн хамгаалалтад цэргийнхнийг дайчилж магадгүй гэнэ. Тухайлбал, химийн довтолгооноос хамгаалах мэргэжилтнүүд ба сөнөөгч онгоцнууд хамгаалалтад оролцох ажээ. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригийн орой Прагад ирэх ба гэрээнд гарын үсэг зураад буцах ажээ. Пүрэв гаригийн өглөө Ерөнхийлөгч Барак Обама мөн энд ирнэ.  Баасан гаригт тэрээр Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаустай хэлэлцээр хийнэ. Ёслолын арга хэмжээнд оролцогсод  дэлхийн хамгийн аюулгүй газар байх болно гэж Чехийн цагдаагийн албаны дарга Олдрих Мартину (Oldrich Martinu) мэдэгдэхдээ аюул заналын тухай ямар нэг мэдээлэл аваагүй гэжээ. СДЗ-ийг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурах газрыг хоёр Ерөнхийлөгч гуравдугаар сарын 26-нд утсаар ярихдаа тохиролцон Прага хотыг сонгожээ. Гэрээгээр хоёр тал цөмийн цэнэгээ 1550 ширхэг болтол хорогдуулах юм. Тэр нь 15 жилийн өмнө гарын үсэг зурагдсан гэрээний лимитээс 30 хувиар бага байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж