Златан Ибрахимович юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Златан Ибрахимович юу хэлэв

Норвегийн Осло хотноо Испанийн Ла лигийн шилдэг клуб “Барселона” байрлаж байна. Тэд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтыг Норвегийн “Валеренга” багтай хийх тул тус улсад ирээд байгаа юм. Бэлтгэлийн дараачаар Шведийн шигшээ баг болон “Барселона” клубын довтлогч Златан Ибрахимович сэтгүүлчидтэй ярилцжээ. Дасгалжуулагч Пеп намайг “чухал тоглогч” гэж тодорхойлсон, ийм болохоор би сайн тоглох ёстой гэж Шведийн довтлогч онцолсон байна. Энэ зуны солилцоогоор “Барса” “Валенсия” клубээс довтлогч Давид Вильяг авчирсан, Швед довтлогчийн байр суурь ганхаж эхэллээ гэж хэвлэлээр шуугиж байгаа ч дасгалжуулагч Хосеп Гуардиола, Златан нар өөр бодолтой байгаа гэдгээ Ибрахимович өчигдөр сэтгүүлчдээс нуусангүй. Багийн шинэ довтлогч Давид Вильягийн талаар “Тэр бол дэлхийн шилдэг тоглогчдын нэг, ирэх улиралд Барсад их хэрэг болох тоглогч, түүнтэй бид илүү хүчирхэг болж Аваргуудын лигт түрүүлэх магадлал үлэмж ихэснэ” гэжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Миний багаа солих болгонд л эхний улирал тун хүнд өнгөрдөг, харин Барсатай өнгөрүүлсэн эхний улирал миний хувьд хамгийн шилдэг нь” гэжээ. Мөн сэтгүүлчид түүнээс хуучин дасгалжуулагч одоо “Реал Мадрид”-ыг удирдах болсон Жозе Моуриньогийн талаар асуухад  “Моуриньо өдгөө цагийн хамгийн шилдэг нь, тэр шинэ багт ирэх болгондоо “ялагч машин”-ыг бүтээж эхэлдэг, одоо “Реал”-ыг ялахад амаргүй болж байгаа ч бид бол дэлхийн дээрх хамгийн шилдэг нь” гэжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж