С.Марбюри Хятадын багт гурван жил тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

С.Марбюри Хятадын багт гурван жил тоглоно

NBA-ын бүх оддын тоглолтод хоёр удаа шалгаран оролцож байсан шилдэг холбон тоглогч Степон Марбюри өнгөсөн улирлыг БНХАУ-ын сагсан бөмбөгийн лигт тоглож өнгөрүүлсөн билээ. Тэрбээр өнгөрсөн улиралд СВА-ын 15  тоглолтод оролцсон бөгөөд “Бүх одод”-ын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм. Тэгвэл Марбюритэй баг нь гурван жилийн гэрээ хийх санал тавьсныг зөвшөөрсөн байна. Энэ баг нь СВА-ын “Шаньси Жун Юү” баг бөгөөд одоо 33 настай Марбюри гэрээний эхний хоёр жилд талбай дээр гарч, түүний тоглолт хир байгаагаас шалтгаалж сүүлийн нэг жилдээ талбай дээр гарах эсвэл туслах дасгалжуулагч хийх эсэхийг багийн эзэд шийдэх болсон байна.  Харин “Шаньси Жун Юү” багийн эзэд Марбюригийн спорт хувцасны брэнд болох “Старбюри” хэмээх брэндийг гаргаж  байгаа юм. Марбюри хагас улиралд буюу улирлын тоглолтын хагаст нь тоглоод 100 мянган ам.долларын цалин авахаар гэрээ хийсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж