Жэсон Коллинс “Атланта”-д эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Жэсон Коллинс “Атланта”-д эргэн ирлээ

Хуучин дасгалжуулагч Мак Вүүдсоныг байхад сэлгээний сандал дээр суухаас өөр зуйл хийдэггүй байсан туршлагатай төвийн тоглогч Жэсон Коллинс эргээд “Атланта Хаукс”-т ирэх болсон байна. Түүнийг Атлантагийн шинэ дасгалжуулагч Ларри Дрю багтаа эргэн ирэх санал тавьсныг тэрбээр хүлээн зөршөөрч өчигдөр “Атланта Хаукс” багийн бүрэлдхүүнд албан ёсоор ирсэн байна. Өнгөрсөн улиралд тэрбээр гурван ч баг сольж, тоглосон хэдий ч нийт 24 тоглолтод оролцож, 16 оноо, 14 самбараас бөмбөг авалт дунджилсан байна. Жэсон Коллинс нь карьерынхаа туршид 4,1 оноо, 4,2 самбараас бөмбөг авалтыг дунджилж байгаа юм. Энэ талаар багийн шинэ дасгалжуулагч Ларри Дрю ярихдаа “Манай багт түүний туршлага хэрэгтэй. Долоон фут өндөртэй энэ залуу есөн улирлыг NBA-д өнгөрүүлсэн туршлага нь бидэнд талбай дээр хэрэг болдоггүй юм аа гэхэд хувцас солих өрөөнд зайлшгүй хэрэг болно” гэж хэлсэн байна.   
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж