Виталий Кличко цолоо хамгаалах тулаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Виталий Кличко цолоо хамгаалах тулаан хийнэ

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн дэлхийн аварга Украины тулаанч Виталий Кличко цолоо хамгаалах тулааныг Америкийн боксер Шеннон Брингстэй хийх гэж байна. Тулааныг ирэх аравдугаар сарын 16-нд хийхээр товлосон бөгөөд хаана болох нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ Германы аль нэг томоохон ордонд зохиогдох магадлал өндөр байна.  ВВС агентлагт Америк тулаанч Шеннон Брингс “Бид лхагва гаригт  гэрээгээ байгуулсан, Виталийтай тулалдсаны дараа би Дэвид Хэйтэй тоглох боломжтой болох байх, энэ миний хүсч байсан зүйл” гэжээ. Өдгөө 38 настай “Канон” хочит Шеннон Брингс WBO холбооны хүнд жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан бөгөөд мэргэжлийн боксын рингэнд нийт 60 тулаан хийж, 54 ялалт байгуулж, таван удаа ялагдаж байжээ. Харин мэргэжлийн боксын ертөнцөт домог болон үлдэх эрхтэй Виталий Кличко 42 тулаан хийснээс хоёрт нь ялагдсан. 40 ялалтынхаа 38–ыг нь хүнд цохилтоор авч байлаа. Энэ  үзүүлэлт нийт ялалтын 95 хувь нокаут ялалт болж байгаа бөгөөд бүх цаг үеийн дээд амжилт юм. Мөн тэрбээр карьерын туршид нэг ч удаа ноаут цохиолтонд орж байгаагүй ховорхон өрсөлдөгчийн нэг юм.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж