УИХ-ын дарга Австрийн төлөөлөгчидтэй уулзаж байна | News.MN

УИХ-ын дарга Австрийн төлөөлөгчидтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Австрийн төлөөлөгчидтэй уулзаж байна

УИХ-ын дарга Австрийн төлөөлөгчидтэй уулзаж байна

Яг одоо Төрийн ордонд Бүгд найрамдах Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга Фриц Нойгебауэр, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мартин Сайдик, Боловсрол, Урлаг Соёлын яамны Боловсон хүчин, сургуулийн удирдлага, эрх зүй хариуцсан захирал Волфганг Стелзкмюллер тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхаж байна.

Улсын их хурлын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монголд айлчилж буйдаа баяртай байгаагаа тэрээр уулзалтынхаа эхэнд онцоллоо. Австрийн төлөөлөгчдийг хүлээн авах энэхүү уулзалтанд УИХ дахь Монгол-Австрийн бүлгийн дарга Ш.Сайхансамбуу, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Ш.Одонбаатар нар байлцав.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга Фриц Нойгебауэртай мөн уулзахаар төлөвлөжээ.

Б.ЭНХМАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж