Eddie House шинэ их гурвалтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Eddie House шинэ их гурвалтай нэгдлээ

Эдди Хаусын төлөөлөгчийн хэлснээр ахмад хамгаалагч хоёр жилийн, 2,8 сая ам.долларын гэрээг “Майами Хит” багтай хийжээ.

Төлөөлөгч Марк Бартелстейн пүрэв гаригт хэлэхдээ хоёр дахь жилийн гэрээг тоглогч цуцлах эрхтэй гэсэн байна. Хаус 2008 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголтоор “Майами Хит” багт ирж байсан бөгөөд эхний гурван жилийг тус багт өнгөрүүлсэн. Гэвч түүнээс хойш найман өөр багт тоглож, өнгөрсөн улиралд “Бостон Селтикс”, “Нью-Йорк Никс” багуудад хүчин зүтгэж, 7,0 оноог 68 тоглолтод дунджилжээ. Гэхдээ бүх тоглолтод сэлгээнээс оролцсон юм.

Карьерынхаа турш 7,6 оноо, холын зайнаас 39 хувьтай довтолж байсан Хаус өнөө цагийн NBA-ын шилдэг мэргэн буучдын нэг юм.

Хэдийгээр сэлгээний тоглогч байсан ч 2008 оны “Бостон Селтикс”-ийн аварга цолыг Эдди Хаусгүйгээр төсөөлөхөд бэрх. Ражон Рондо бага зэргийн бэртэл авах үед талбайд бараг гараагүй байсан Хаусыг холбон тоглогчоор гаргаснааар “Лейкерс”-ийн шилжилттэй хамгаалалтын сул талыг Док Риверс мэдэж авсан.

Түүнээс хойш шигшээ тоглолтод Эдди Хаус маш олон минутыг талбай дээр өнгөрүүлэх болж улмаар аварга тоглогч болсон юм.

Хаус Двэйн Уэйд, Леброн Жеймс, Крис Бош зэрэг шилдгүүдийн дутуу орон зай болох холын зайн шидэлтүүдийг хангалттай нөхөж чадах чадвартай нэгэн.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж