![](https://news.mn/wp-content/archive2/sport/photo/2010/7/399a65585750819f/eba60e889612a249big.jpg)
Баруун Лондонгийн “Уэст хэм” клубтэй тохиролцоонд хүрсний дүнд дасгалжуулагч Марк Хьюз тус клубтэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. “Уэст хэм”-ийг дасгалжуулж байсан Рой Хожсон “Ливерпуль”-ийг зорьсны дараа Лондонгийн клуб түүний орыг залгах хүний эрэлд гараад байсан юм. Тэд Голландын “Аякс” клубээс Мартин Йолыг багтаа авчрахаар ярилцаж байсан ч бүтэлгүйтсэн учир “Манчестер Сити”-г дасгалжуулж байсан ноён Хьюзийг дасгалжуулагчийн ажилд урьсан байна. Тэрбээр нэн даруй шинэ ажлаа хүлээн авах бөгөөд ажлын гараагаа ирэх сарын 7-нд Германы “Вердер Бремен”-ий эсрэг нөхөрсөг тоглолтоор эхлүүлэх ажээ.
С.Цэлмэг