Барбадоссийн секс-бөмбөгхөн Рианна “Umbrella” синглээр дэлхийн чартуудыг тачъяалынх нь хамт дэлбэлснээс хойш бараг гурван жил өнгөрлөө. Дараа нь дэлхийн аялан тоглолтууд, шинэ хитүүд, найз залуу Крис Браундаа хөх нүд болтлоо зодуулсан зэрэг үйл явдлууд түүнийг дагалдлаа.
Анхаар, анхаар!: Рианна бараг насанд хүрсэн нэртэй “Rated R” цомог, “GQ” сэтгүүлд “илэн далангүйн шинэ төрлөөр” өгсөн ярилцлагаар та нартай золгож байна.
Манай үед бүхнийг худалдан авч болно. Шинэ поп хатагтайн савандаагүй, нүүр царайг худалдан авах нь онцгой тааламжтай ажил биш үү? Энэ хэрэгт хамгийн гол нь орчин үе гэх үү дээ. Хэдийгээр тэр эрх нь заримдаа инээдэмтэй байдалд оруулдаг ч гэсэн. “Амбреллагаар” Рианна шуугиулсны дараа түүнийг “Totes” шүхрийн реклам хийлгэхээр Рианнаг “худалдаад” авсан санагдана. Яагаад болохгүй гэж.
Одоо нас бие гүйцээд яах ч аргагүй 22 хүрч байгаа дээр нь чөргөр мөрнийхөө ард бас ч үгүй дөрвөн цомогтой Рианна “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгэмлэг” нэртэй мундаг брэндын нүүр царай болохыг хүсч байна. Жилийн өмнө “Grammy” гардуулах хөгжмийн гол үйл явдал дээр дуучин бүсгүйн шагналгүй дуулах нь хойшлогдсоныг санаж байгаа биз дээ. Дараагийн өдөр нь хөх нөж болсон нүүртэй айсан охиноос дэлхийн хит мейкерыг олоод харах нь хэцүү л байсан юм. Тэр үеэр л түүний хүсээд байхааргүй түүх эхэлсэн болов уу. Зэрлэг танхай этгээд нь Рианнагийн найз залуу нялуун хоолойтой, r’n’b-шүтээн Крис Браун гэдэг 2000-аад оны соул хөгжмийн алтан хөвүүн болж таарав. Алтан гинж зүүсэн, бичил тархитай залуугийн гар нь загатнаад байсныг сэтгэлээ өгсөн бүсгүй мэдэлгүй байсаар машинд нь зодуулаад, чихээ тас хазуулах! шахсан байна. Залуу бүсгүйн уруул дээр герпесийн үрэвслийг олоод харснаас л сэжиглээд зодчихсон гэх. Энэ түүхийн төгсгөлд тэдний харилцаа тасарснаас гадна таван жилийн тэнсэн, хагас жилийн албадан хүмүүжлийн ажил хийх шийтгэлийг Крис Браунд өгчээ. Найз охиноо зодсон бий вий, гудамж цэвэрлэ гээд л нийгмийн тустай хөдөлмөрт дайчлагдлаа. Энэ нь дуучин бүсгүйн нэр хүндэд яаж л сайн байв гэж. Тэрээр энэ тухайгаа ABC Good Morning America шоугийн гол хөтлөгч Дайан Сойертай хуваалцахдаа “Сүүлийн найман сард амссан зовлонгоо би шинэ цомогтоо хийж өгсөн байгаа” гэж ярьсан байв. Худал ярьсангүй. Түүний цомгоос тухайлбал, G4L (Gangsta For Life) дуунд нь тэрээр өөрийн найз нөхдөө буугаар зэвсэглэн өөдгүй амьтдын анд гаргаж байгаагаар дуулдаг бол өөр дуунд нь Рианнагийн үсийг нь сексийн үеэр хэрхэн “зулгааж” буйг нэлээдгүй зураглалтайгаар өгүүлдэг. Чансаа R? Х байгаагүй нь яамай, тийм байсан бол цомгийг пацаануудаас нуух хэрэг гарна. Мэдээж, Рианнаг өрөвдмөөр. Хайртай залуудаа балбуулна гэдэг тийм таатай байна гэж үү? Яриа болгондоо л түүнийг дурсахаас өөр аргагүй болдог. Тэгэхлээр Рианнагийн “гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцлийн нүүр царай болох гэдэг нь зөв биз дээ. Хориод насандаа «Биллборда»-ын жагсаалтын эхэнд таван синглээ гаргасан хүн ийм зүйлийг яаж зүгээр өнгөрөөх хэрэгтэй билээ.
Бидний яриа Холливудынханы мейжоруудын урлан бараг бүгд байрладаг Лос-Анжелесийн захын хот Бербанкад болсон юм. Бидний очиход урлангийн зай завсар бүрээс л Рианнагийн Wait Your Turn синглийн дуу урсаж байлаа. Алст «кадиллак» харагдаад арваад минут ч бололгүй дуучин бүсгүй машинаасаа гарч ирлээ. Танилцах үеийн эхний сэтгэгдэл ёстой “сүр” бүсгүй байна даа гэхээр. Жийнс, хар гуталтай, юүдэн малгайтай саарал нөмрөгөн цамцтай тэр бүсгүй “мөнгөлөг металл” өнгийн том цүнхийг мөрөө давуулан үүрээд бас, барьжээ. Калашниковын автомат авч яваа мэд бардам ихэмсгээр цүнхээ авч яваа харагдлаа. Толгойд нь дэгжин модерн. Хусуулсан хүрэндүү чамархай, цайвардуу өнгийн бухал зулайд нь овоорно. “Үхмээр засалт” гэж дуучин бүсгүйн хүрээний нэгэн хэлэв. Ярилцлага дуучны сүүлийн зурагт ашигласан манекануудыг овоолсон асар том урланд хийгдлээ.
-Одоо та хамаг дарамтаа илэн далангүй гаргаад тавьсан болохоор сэтгэл чинь уужрав уу?
-Хамаагүй амар болсон. Тэр бүгдээс салах миний ганц зам л тэр байлаа. Өнгөрсөн жилийн турш би их зүйлийг тунгаан бодлоо. Тэр бүгдийг цуглуулаад нэг тийш нь цацах хэрэгтэй байлаа л даа. Тухайлбал, телевизийн эфирт. Миний нэрийг дурсахаараа миний дууг биш тэр өдрийн хэрэг явдлыг Америкт санаад байдаг нь надад ярвигтай байлаа. Солиормоор.
-Ярилцлага авахаар ирэхээсээ өмнө би Нью-Йорк дахь гэрийнхээ эсрэг сургуулиар орлоо. Тайван районы зүгээр сургууль. Би тэндхийн сурагч охидоос та нар Рианнагаас юу асуух вэ гэж сонирхов. Хамгийн их тааралдсан асуулт нь “Сэтгэлийн дарамтаасаа та хэрхэн гарсан бэ” гэсэн өгүүлбэр байлаа.
-Чөлөөлөгдөж, уужирах цаг өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг би мэдэж байлаа. Миний ажил, хөгжим надад тус болсон юм. Хэн нэгэн миний дэргэд намайг өрөвдөн хараад байхыг би хүсээгүй. Тэгээд л хэдэн сарыг гэр зуураа өнгөрөөлөө. Дараа нь надад ганцаардлын айдас гарч галзуурмаар л байв. Нэг л битүү тойрог. Найз нөхөд маань, Жастин Тимберлейк, Jay-Z нар надад тусалж билээ. Би тэднээс л эрч хүчээ авч байлаа.
-Та энэ түүхээс ямар сургамжтай үлдэв?
-Дурлал бол сохор. Гэхдээ бүх холбоогоо таслахад асар их дотоод тэнхээ хэрэгтэй. Энэ нь өөр гаригт шилжин очно гэсэн үг. “Чиний хувийн ертөнц” нэртэй гаригт. Үүнээс өмнө би хоёр жилийн турш Крис Брауны гаригт амьдарч байжээ.Ертөнцөд таны хайрлах эсвэл таныг зовоох хүмүүс үргэлж олдоно. Ихэнхдээ тэд нэг л хүн байдаг.
-Энүүхэндээ гэхэд та сургуулиа дүүргэсэн үү?
-Хүсэл их л байлаа. Харамсалтай нь завгүй байв. Тэгээд юу гэж?
-Дахиад л нөгөө хөрш сурагч охидыг саналаа. Хамгийн аймшигтай нь тэд Рианна ингэж мандахаар юу хийсэн хүн бэ гэсэн юм. Нэг үгээр таныг юуны төлөө хайрлах билээ?
-Тийм ээ, үүнд чинь л зовлон байгаа юм. Охидуудад илгээх миний мессеж бол “хийсэн зүйлийнхээ учир начрыг олно гэж хичээгээд хэрэггүй. Бүдүүлэг гэмт хэргийг юу ч зөвтгөж чадахгүй. Эхлээд би юу хийчих вэ гэсэн бодол надад байлаа. Дараа нь тэр тэнэг асуудал гэдгийг ойлгосон юм” гэмээр байна.
-Танд их шивээс байх юм. Таны шивээсний тухай бичсэн нь таны дууны тухай ярьсантай тэнцэхээр. Танд байхгүй юм гэж алга. Загасны орд чихний ард, «love» бичиг хуруун дээр чинь, хохимойн толгой, араб бичиг, төрсөн он, сар, өдөр чинь, лууны савар… Энэ юунд хэрэгтэй юм бэ?
-Онцгой тохиолдолд гээд гар буу суганд шивэгдсэн байгаа шүү. Тату хийлгэх нь өвдөлт дагуулдаг. Заримдаа хүссэнээ хийхэд өвдөлтийг туулах хэрэгтэй юм л даа. Миний дуу нэн ялангуяа сүүлчийн цомог миний тухай шивээснээс илүүг хэлээд өгнө. Миний бодлоор Rated R цомогтоо би шинэ төвшинд гарч чадсан. Нэг их эрмэлзээд байсан зүйлгүй байтал тийм л болж таарлаа.
-Та өөрийнхөө тухай интернэтээс уншдаг уу?
-Хоосон мэдээлэл хэрхэн үүсдэг механизмыг ойлгох гээд л хүчилж байж уншина даа. Хүмүүс юу бичээд байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Бүдүүлэгийнх гэх үү дээ. Интернэтэд Крис миний уруул дээр герпес (бэлгийн замын өвчний вирус) хараад намайг зодсон гэж бичсэн байна лээ. Тэр чинь сорви юм. Аль хүүхэд ахуй цагийнх.
-Энэ бүх ухаангүй бужигнаан дунд та хэрхэн биеэ барьж чадаж байна вэ? Таны хүлээж байх хооронд би хөгжимчидтэй ярилцсан. Тэд бүгд л тантай ажиллахад таатай гэцгээж байлаа.
-Тэд тэгэж хэлсэн үү? Сонсоход таатай үг байна. Би өөрийнхөөрөө үлдэнэ гэдэг нь хувирах шалтгаан надад байхгүйд л тэр. Энүүхэндээ гэхэд таны шаахай дэгжин байна шүү. Харин хөгжимчид ярьж байгаа нь худал. Би бол үнэн хэрэгтээ том жингэр юм л даа.
Холбоотой мэдээ