2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долоодугаар сарын 1-ний өдөр таван
хүний амь нас хохирсон хэрэгт тухайн үед ЦЕГ-ын дарга асан хошууч
генерал Ч.Амарболд, нийлэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв
журмын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын
албаны дарга хурандаа Ш.Батсүх нарыг холбогдуулан шалгаж энэ оны
хоёрдугаар сард Өршөөл үзүүлэх хуулийн заалтын дагуу хэргийг
хэрэгсэхгүй болгосон. Гэвч Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт
хохирогчдийн ар гэрээс хүсэлт тавьж уг хэргийг өнгөрөгч сараас дахин
хянаж эхэлсэн юм. Одоогоор Улсын ерөнхий прокурорын газарт уг хэргийг
прокурор Н.Гантулга хянаж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдрөөс ээлжийн
амралтаа авсан тул хэрэг хянах ажиллагаа түр зогсчээ.

Ирэх аравдугаар сард болох НҮБ-ийн хуралдаанаар Монгол Улсад хүний эрх
хэрхэн зөрчигдөж байгааг хэлэлцэх юм. Энэ хуралд зориулан илгээсэн
төрийн бус байгууллагуудын тайланд Энэ үеэр долдугаар сарын 1-ний
үймээнийг хэргийг онцолсон. Тиймээс энэ хурлаас өмнө хэрэг шийдэгдэхгүй
бол НҮБ Монголыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг орон гэж дүгнэж
болзошгүй байна.
Н.Түвшин
Холбоотой мэдээ