
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг удирдах ОУОСХ-ны төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олимпийн аварга Игариши Хисато ирэх бол техникийн төлөөлөгчөөр ОХУ-ын иргэн Эдуард Абдулманов, хяналтын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Шинь Жин, эмнэлгийн төлөөлөгчөөр Финлянд улсын иргэн Тапио Каллио, ОУОСХ-ны ХЭГ-ын төлөөлөгчөөр Бельгийн иргэн Кристиян Пеири нар томилогдоод байна. ОУОСХ-ны Боксын Техникийн холбооны дарга Эдуард Абдулманов 8 сарын 9-12ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ЗБХ-ны дарга, Боксын холбоо болон МОСХ-ны удирдлагуудтай уулзахаас гадна тэмцээний бэлтгэл ажил, ЗБХ-ны үйл ажиллагаатай танилцан тэмцээн болох Спортын шинэ Ордон, бэлтгэл хийх, жин үзэх, техникийн зөвлөлгөөн болох заал танхим, тамирчидын байрлах зочид буудал, Монголын баг тамирчидын бэлтгэл сургуулилт зэргийг үзэж танилцана.
Оюутны дэлхийн аваргын тэмцээнд оролцох тамирчид, шүүгчдийн нэрс тодорсоор байна. Улс бүрээс 5 аас дээш тамирчинтай тохиолдолд 1олон улсын зэрэгтэй шүүгчтэй хамт ирэх ба Казакстан улсаас шүүгчээр Нурпэис Ракхат, Франц улсаас Мадэн Иохани, Польш улсаас Корни Мариусц нар ирнэ. Тэмцээнд Укриан улсын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Казакстан улсын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Турк улсын 17, Киргизийн ахлагтай 14, Тайван улсын 13, Өмнөд Африк 14 хүн, БНСАУ-ын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирэхээр мэдүүлгээ ирүүлээд байна.
Монголын оюутны спортын холбоо.