L.Wright 34 насандаа өөд боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

L.Wright 34 насандаа өөд боллоо

Хамгийн сүүлд 2009 онд “Кливлэнд Кавалиэрс” багт хүчин зүтгэж байсан NBA-ын довтлогчдын нэг асан Лорензен Врайт 34 насандаа өөд боллоо. Тэрээр долдугаар сарын 18-ны өдөр ор сураггүй алга болсон бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээгээр түүний цогцсыг олсон байна.
Лхагва гаригийн үдээс хойш Мемфисийн зүүн өмнөд хэсгээс цагдаагийнхан эрэгтэй хүний цогцос олсон бөгөөд Айуитнесс Ньюс-д албаны хүний мэдээлснээр бол энэ NBA-ын тоглогч Лорензен Врайтын цогцос байна гэжээ.

Цагдаагийнхан мэдээж энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Врайт цөөнгүй удаа буудуулсан байдалтай олдсон байна.
Гэвч одоог хүртэл албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч NBA-д төдийлөн их гараад байдаггүй аймшигтай үйл явдал боллоо. Хамгийн сүүлд Эдди Гриффин авто ослоор нас барж байсан. Түүнээс хойш золгүй байдлаар амиа алдаж байгаа тоглогч нь Врайт болж байна.
Аймшигтай энэ мэдээллийг түүний зургаан хүүхэд төдийгүй NBA тэр чигээрээ хүндээр тусган авч байна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж