АНУ-ын шигшээ дөрвөн тоглогчийг хасч, 15-уулаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

АНУ-ын шигшээ дөрвөн тоглогчийг хасч, 15-уулаа үлдлээ

АНУ-ын шигшээ баг Лас Вегаст дахин хэдэг долоо хоног саатах шаардлагатай юм. Ирэх сард Туркт зохиогдох ДАШТ-д бэлдэж байгаа учраас тэр. Гэвч түүнээс өмнө шийдэх ёстой асуудал байгаа нь шигшээ багийн үндсэн 12 тоглогчийг тодруулах.
Нэг ёсондоо USA гэсэн өмсгөлийг хэн гэдэг тоглогчид ирэх сарын сүүлчээр өмсч дэлхийн нийтийн өмнө гарах вэ, цаашлаад улсаа төлөөлөх вэ гэдгийг сонгох ёстой юм.
Шигшээ баг бэлтгэл тоглолт хийх үеэрээ 19 гишүүнтэй байсан бол өчигдөр дөрвөн тоглогчийг хассанаа багийн дасгалжуулагч болоод захирал мэдэгдлээ.
Энэ нь Тайрик Эванс, Жералд Уоллес, ОЖ Мэёо, Жавал Макгий нар ажээ.
Хасагдсан дөрвөн тоглогчоос бэртэлтэй байсан нь Тайрик Эванс. Түүний байрлалд үлдсэн 15 тоглогч дунд хүртэл нэлээд олон өрсөлдөгч байсан учраас бэртэлтэй тоглогч үлдэх шаардлага байсангүй. Бусад нь төдийлөн сайн биш байжээ.

Үлдсэн 15 тоглогчийг дурдвал,
Холбон тоглогч: Чонси Биллапс, Стефен Карри, Ражон Рондо, Дэррик Роүс, Расселл Уэстбрүүк
Хамгаалагч: Эрик Гордон, Руди Гэй, Андре Игуодала
Довтлогч: Кэвин Дурант, Дэнни Грэнжир
Хүчний довтлогч  Ламар Одом, Кэвин Лов, Жефф Грийн,
Төвийн тоглогч: Тайсон Чандлер, Брүүк Лопез
Эндээс харахад хасагдах ёстой гурван тоглогч нь холбон тоглогчид дундаас байх болов уу.
Рондо, Роүс нар тун сайн формтой байгаа бол Чонси Биллапс туршлагатай. Стефен Карри шидэлттэй ухаалаг тоглолттой бол Расселл Уэстбрүүк хамгаалалт сайтай.
Ямартай ч энэ удаагийн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн төдийлөн биерхүү биш, байрлал ахиж тоглох тал дээр тун тааруу байх бололтой. (2008 онд SF Лэброн Жэймс, Кармело Антони PF дээр тоглож байсан)
Шигшээ багийн үндсэн 12 тоглогч тодорсны дараа наймдугаар сарын 10-нд Нью Йорк хот руу очиж, Nike–ийн зохион байгуулж байгаа фестивалд оролцох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж