
Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Хорватын анхны алтан медалийг Сандра Перкович авчирлаа. Европын залуучуудын аварга 20 настай тамирчин 64,67 метрийн амжилтаар мөн л том тэмцээний анхны алтаа зүүсэн байна. Румыний Николете Грасу, Польшийн Жоана Вишневски нар медалийн тавцанг бүрдүүлжээ.
Харин Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд Латвийн Инета Радевича аваргалсан байна. Тэрбээр Португалийн Найде Гомиштай адил 6,92 метр хол харайсан ч хоёр дахь оролдлогоороо энэ амжилтыг үзүүлсэн учраас Латвид анхны алт медаль нь иржээ. Хүрлийг Оросын Ольга Кучеренко авсан байна.
Эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн уралдаанд Турк улс мөн л анхны алтан медалиа авсан байна. Олимпийн мөнгөн медальт Элван Абейлегесэ 31 мин 10,23 секунд амжилтаар түрүүлж, Европын аварга Оросын Инга Абитова мөнгө, Португалийн Жэссика Аугусто хүрлийн эзэн болсон байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын баг хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт долоон медальтай Европын аваргыг тэргүүлж байна. Их Британи, Беларусь, Францын багууд удаахь байрт бичигдэж байна.
Score Studio