
28 настай жигүүрийн тоглогч Лос Анжелест долоон жилийг өнгөрүүлж, таван улиралд 20 буюу түүнээс дээш, хоёр улиралд 30 гоол оруулж байсан ч өнгөрсөн жил хамгийн муу амжилтаа үзүүлж, ердөө 19-хөн гоолыг нийт 81 тоглолтонд хийж, 32 дамжуулалт өгсөн юм.
Фролов болон “Рэйнжерс” нэг жилийн гурван сая ам.долларын гэрээг хийж байна. Хэдийгээр Фролов өнгөрсөн жил дөрвөн сая ам.доллар авч байсан ч 2002-2003 онд рүүкий байх жилдээ 14 гоолыг оруулж байсныхаа дараачаар тооцогдох цөөхөн гоолыг оруулсан учраас ийнхүү үнэ нь буурчээ.
Гэхдээ нэг жилийн гэрээ сунгаж байгаа ч, энэ улиралд өндөр амжилт үзүүлж ирэх зун гэхэд удаан хугацааны гэрээг байгуулна гэж тооцоолж байна.
Фролов карьерынхаа туршид 24 тоглолтонд дубль буюу 10 ба түүнээс дээш гоолыг оруулж байсан бол гурван удаа хет-трик хийсэн байна. Улирлын нийт 536 тоглолтонд оролцохдоо 168 гоол, 381 оновчтой дамжуулалтыг өгч байжээ. Ингэснээр тэрбээр Марион Габорникт хүч нэмж, “Рэйнжерс”-ийн довтолгоог улам бүр аюултай болгоно гэсэн үг юм.
Анхны жилдээ “Рэйнжерс”-т хүчин зүтгэсэн Габорник 42 гоол, 86 оновчтой дамжуулалтыг хийсэн юм.
Фролов хамгийн оргил амжилтаа 2006-2007 онд үзүүлж байсан бөгөөд тухайн жилд 35 гоолыг оруулж, 71 удаа гоол оруулах сайхан боломжийг багийн нөхдөдөө гаргаж өгч байсан ажээ.
Score Studio