Josh Howard дахин нэг жил “Визардс”-т

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Josh Howard дахин нэг жил “Визардс”-т

Гэр бүлийнх нь хүний хэлснээр бол довтлогч Жош Ховард “Вашингтон Визардс” багаас ирүүлсэн нэг жилийн гэрээг хүлээн авч байгаа гэнэ.
Ассошиатед Пресс агентлаг энэ талаар мэдээлсэн бөгөөд өнгөрсөн улиралд ердөө дөрвөн тоглолтыг хийсэн багтайгаа буцаж нийлэхээр болсныг олон нийтэд танилцуулжээ.
Ховард өнгөрсөн улиралд долоон тоглогчийг хамарсан солилцооны гэрч болсон бөгөөд хоёрдугаар сарын 13-нд нийслэл хотын багт ирсэн ч ердөө есөн хоногийн дараа зүүн өвдгөндөө хүнд бэртэл авч, улмаар мэс ажилбарт орсон билээ.

Ингээд гэрээний дагуу “Визардс” Ховардын үлдсэн нэг жилийн гэрээг цуцалж улилрын дараачаар чөлөөт агент болгосон ч эргэн багтаа элсүүлэх магадлалтай гэгдэж байсан нь биеллээ оллоо.
Гуравдугаар сарын дундуур мэс ажилбарт орсон Ховард, 6-8 сарын хугацаанд талбайд гарах боломжгүй. Гэхдээ “Визардс” түүнд итгэл үзүүлж байгаа юм.
Яагаад гэвэл Жош Ховард бэртэлгүй л бол бүх одод тоглогч. NBA-д өнгөрүүлсэн долоон жилийн хугацаанд 15.3 оноог дунджилж байсан нэгэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж