Тэрбум гаруй ам.долларын тусламж авна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Тэрбум гаруй ам.долларын тусламж авна

Ош хотод хүмүүнлэгийн тусламж тарааж байгаа нь. Гэрэл зургийг  Митя Алешковский

Олон улсын санхүүгийн институтууд Киргизийн эдийн засгийг сэргээхэд 1,1 тэрбум ам.долларын тусламж өгөхөөр болсон байна. Өмнө нь тус орны Сангийн сайд Чоробек Имашев, Бишкект болсон донор орнуудын чуулга дээр долдугаар сарын 27-нд ярихдаа Киргизийн хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад  тэрбум гаруй доллар хэрэгтэй гэсэн байв. Энэ тооцоонд тус орны өмнөд нутгийг сэргээх зардал орсон байв. Харин түүнд Камбар-Атины усан цахилгаан станцын нэг ба хоёрдугаар ээлж, Датка-Кемины цахилгаан дамжуулах шагамын бүтээн босголтын зардал ороогүй гэнэ.
Уг чуулга дээр Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева үнэлгээ гаргаснаар үймээнд сүйрсэн өмнөд нутгийн сэргээн босголтод 450 сая ам.доллар хэрэгтэй болжээ. Өмнө нь Орос, Франц, АНУ гурав туслах санаагаа гаргасан бөгөөд АНУ 32 сая ам.долларын тусламжийг үзүүлээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж