Луизиана хамгийн “залхуу” муж

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Луизиана хамгийн “залхуу” муж

Америкийн Хөдөлмөрийн статистикийн товчоо (Bureau of Labor Statistics) Луизиана мужийг АНУ-ын хамгийн “залхуу”  муж гэж үзжээ. Чансааны хоёрт Миссисипи, гуравт нь Арканзас нэрлэгдсэн байв. Энэ тухай Bloomberg Businessweek энэ долоо хоногийн дугаартаа бичсэн байлаа.
Судлаачид мужуудын оршин суугчдыг ямар ажилд хичнээн хугацаа зарцуулдгаар уг үнэлгээг гаргасан байна. Луизиана мужийн оршин суугчид идэвхтэй ажилд бага цаг зарцуулдаг болж таарав. Тэд хоногийн нойрондоо найман цаг 44 минутыг, телевизийн нэвтрүүлэгт гурван цаг, таван минутыг, ярихад 54 минутыг, огт юу ч хийхгүйгээр (релаксаци)  29 минутыг тус тус зарцуулдаг байна. Үүнийхээ хажуугаар тэд тэд өдөрт 2:41 цагийг ажилд зориулдаг нь бусад мужуудынхаас хамгийн бага үзүүлэлт юм.
Харьцуулахад дундаж америк хүн өдөрт нойронд найман цаг 35 минутыг, телевизийн нэвтрүүлэгт хоёр цаг 38 минутыг, ярихдаа 44 минутыг, огт юу ч хийхгүйгээр 22 минутыг тус тус зарцуулдаг ажээ.

Хамгийн идэвхтэй Хойд Дакотагийн хүмүүс нойронд 8:04, залхуурахдаа 22 минутыг, ажилдаа таваас илүү цагийг тус тус зардаг гэнэ.
Судлаачид Луизиана, Миссисипи ба Арканзасын хүмүүс “ийм залхуу” байгаа нь халуун цаг агаар ба эрүүл амьдралын хангалтгүй сурталчилгаа, ядуурал, идэвхтэй амрах дэд бүтэц хөгжөөгүй зэргээр тайлбарлаж байна. Судалгааг 2004-2008 онуудад 15-аас дээш насны америкчуудын дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж