Гишүүд есөн асуудлаар асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Гишүүд есөн асуудлаар асуулга тавьжээ

Гишүүд есөн асуудлаар асуулга тавьжээ
УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс есөн асуудлаар асуулга тавьсан байна. Холбогдох албан тушаалтанд асуулга тавьж чуулган, байнгын хороон дээр тайлбар авах ийм эрх УИХ-н гишүүнд байдаг бөгөөд энэхүү эрхээ Э.Бат-Үүл, С.Оюун, Д.Энхбат, Г.Баярсайхан, П.Алтангэрэл, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нар хэрэгжүүлж дараах асуудлыг хөнджээ.

Үүнд: 
Бэрхийн уурхайн үйл ажиллагаа, осол, мэргэжлийн өвчлөлд өртсөн уурхайчид болон нас барагсдын ар гэрийнхэнд өгөх нөхөн төлбөрийн олголтын талаар  Монгол Улсын Ерөнхий сайдад,  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний болон Байгаль, орчин аялал жуулчлалын сайд нарт, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад,   Жендерийн хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Авилгатай тэмцэх газрын даргад,  “Улаанбаатар Ажлын байр 3000 хөтөлбөр”-ийн хэрэгжилт Оюутолгой ордод ажиллах монголчуудын ажил эрхлэлтийг хөрөнгө оруулалтын гэрээний заалттай нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад,  2006.03.28-ны өдөр байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөнжүүлэх байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Сангийн болон Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад, “Гадаадад ажиллах хүч” ХХК-ийн үйл ажиллагааны талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад, Төрийн албан хаагчийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн асуудлаар Авилгатай тэмцэх газрын даргад тавьсан асуулгыг тавьж, хариуг авсан байна.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж