
“Зохих тушаалыг өгсөн хүнийхээ хувьд би уг хэргийг ажиглах үүрэгтэй учраас цаазаар авах үйлдэл дээр бий байлаа” гэж хатагтай өгүүлсэн байна. Дараа нь ийм хэрэгт хэвлэлийнхнийг байлгах тал дээр бий байгаа гэж тэр нэмэн хэлэв.
Сайдын хэлснээр цаазаар авах ялын асуудлыг багцлан судлах тусгай комисс байгуулж байгаа ба түүнийг хориглох асуудалд ч тэнд судлагдах гэнэ.
Сайд болохоосоо өмнө Кэйко Тиба цаазаар авах ялыг хориглохын төлөө байгаа парламентын бүлгийн нэгдэлд гишүүн байсан аж. Сайд болоод тэрээр уг байгууллагаас гарсан ба цаазаар авах ялд маш нухацтай хандана гэж амлаж байжээ.
Хууль зүйн сайд гарын үсгээ зурсан тохиолдолд ялыг гүйцэтгэдэг. Заримдаа ялтан олон жилээр ялаа хүлээдэг учир Японд түүнийг урт хугацааны тамлалт гэж нэрлэдэг гэнэ.
Одоо Японы шоронд 107 хүн цаазлагдах ялаа хүлээж байна. Аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй долоон гүрнээс зөвхөн АНУ, Япон хоёр л цаазаар авах яланд хориг тавиагүй байгаа юм.