Надаль 10 хоног амрахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Надаль 10 хоног амрахаар шийджээ

Дэлхийн тэргүүн теннисчин Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээний үеэр гэмтэл авч, улмаар шөвгийн наймд нутаг нэгт теннисчин Дэвид Феррерт хожигдсон билээ. Нэгэнт гэмтэл авсан учир тэрбээр 10 хоног амрахаар шийдсэн тухайгаа албан ёсны вэбсайтдаа бичсэн байна. Тэрбээр мөн баруун гуяны булчингийн гэмтэлдээ физик болон үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэж буй гэнэ.

Хэрэв Надаль Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол дөрвөн “Их дуулга” дараалан түрүүлсэн шилдэг амжилтын эзэн болох байлаа. 1969 оноос хойш энэхүү гайхам амжилтад хүрсэн теннисчин одоогоор гараагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж