
Хэрэв Фернандо Торрес “Манчестер Сити” клубыг сонговол түүний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байх болно гэж Аргентиний шигшээ болон “Манчестер Сити” клубын довтлогч Карлос Тевез үзэж байна. Испанийн шигшээ баг болон “Ливерпуль” клубын довтлогч Фернандо Торрес хөлбөмбөгийн “хүн зах зээл” дээрхи” хамгийн анхаарал татаж байгаа довтлогч бөгөөд “Ливерпуль”-ийн шинэ дасгалжуулагч Рой Хожсон түүнийг хаашаа ч явахгүй, тэр энэ улирал багтаа үлдэнэ гэж мэдэгдээд байгаа билээ. Шуугиан тарьдгаараа зартай Английн “The Sun” сонинд өгсөн ярилцлагдаа Карлос Тевез “Тэр бол дэлхийн шилдэг довтлогчдын нэг, би түүнтэй нэг баг болж тоглохыг хүсч байна, өнгөрсөн улиралд бид Аваргуудын лигт оролцох эрхийн төлөө хүчтэй өрсөлдсөн, харин энэ жил бид цомын төлөө өрсөлдөх болно” гэжээ. Мөн тэрбээр “Ийстландад би аз жаргалтай байна, магадгүй энд ирэхээр шийдсэн нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийд байсан байх” хэмээн яриагаа дуусгасан байна.
Score Studio