Тайгер Вүүдс Брижстоун инвешионал тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдс Брижстоун инвешионал тэмцээнд оролцоно

АНУ-ын Охайо муж улсын Акрон хотноо жил бүрийн наймдугаар сард гольфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг билээ. Брижстоун компани тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр 2006 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд олон улсын гольфын PGA Тour холбооноос зохион явуулдаг тус тэмцээний шагналын сан энэ жил 8,5 сая ам.доллар болж өссөн байна.1976 оноос хойш зохиогдож байгаа гольфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Тайгер Вүүдс хамгийн олон буюу нийтдээ долоон удаа түрүүлэд байгаа бөгөөд гэр бүлийн асуудлаас болж тэмцээнд уралдаанд төдийлөн олон оролцохгүй байгаа тэрбээр аварга цолоо хамгаалахаар Акроны Файрстоун гольфын талбайд ирэхээр болжээ. Өнгөрсөн жил дэлхийн тэргүүн зэрэглэлийн гольфчин Тайгер Вүүдс Пайдраг Харрингтонтой хүнд хэцүү тоглолт хийн ялснаар PGA Тour тэмцээний нэгд долоо түрүүлсэн эхний гольфчин болсон бөгөөд 2008 оныг эс тооцвол сүүлийн 5 жил энэ тэмцээнд босоо байгаа юм. 2008 онд тэрбээр өвдгөндөө авсан гэмтлийн улмаас тэмцээнийг өнжих болсон билээ. Мөн гольфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Энтони Ким оролцох болсон байна. Хамгийн ирээдүйтэй залуу гольфчин гэгдэж байгаа тэрбээр тавдугаар сард мэс засалд орсноосоо хойш эхнийхээ тэмцээнд оролцох гэж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж