“Chalco” хувьцааныхаа арилжааг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

“Chalco” хувьцааныхаа арилжааг түр зогсоожээ

Хятадын хөнгөн цагааны корпорац “Chalco” “чухал хэлэлцээрийн тухай”  зарлах гэж байгаатай холбогдуулаад биржүүд дээрх хувьцааныхаа борлуулалтыг түр зогсоосон байна. “Chalco”-ын эцэг компани болох “Chinalco” нь “Rio Tinto”-той Монголын Оюу Толгой уул уурхайн 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа юм. “Chinalco” Оюу Толгой төсөлд шууд хөрөнгө оруулах буюу тус компанийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж “Rio Tinto” компани энэ сард АНУ-ын Хувьцаа, Биржийн Комисст танилцуулсан байна.

“Rio” өөрийнх нь хамгийн том хөрөнгө оруулагч болох “Chinalco”-той харилцаагаа сэргээхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулагчийн 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналаас татгалзаж, “Rio”-гийн дөрвөн ажилтныг Шанхайд баривчлагдсантай холбоотойгоор тус хоёр компанийн харилцаа таатай бус байдалд орсон юм. “Ivanhoe” компанийн дэд дарга Петер Мередит алт зэсийн төсөлдөө нэмж өөр нэг хөрөнгө оруулагч оруулж магадгүй гэж тавдугаар сард ярьж байсан юм.

Дэлхийн хамгийн том зэс, алтны орд хэмээн “Rio Tinto”-гийн ярьж байгаа энэ төслийг хэрэгжүүлэх талаар “Ivanhoe Mines” компани Монголын талтай зургаан жил гаруй хугацаанд яриа хэлэлцээр хийсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хувьцаа, хөрөнгө оруулалтын хувилбарыг судалж үзэхийн тулд “Citigroup” компанийг хөлслөн ажиллуулж байгаа талаараа тус компани энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Маргаашнаас “Chalco”-гийн хувьцааны борлуулалт Хонг Конг, Шанхайн бирж дээр дахин үргэлжилэх болно гэж “Sydney Morning Herald” мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж