
Хөнгөн атлетикийн богино зайн гүйлтийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлогч Усаин Болт, Тайсон Гей, Асафа Пауэлл нар 2010 он гарснаас хойш анх удаагаа 100 метрт хамтдаа өрсөлдөх гэж байна. Ирэх сарын 6-нд Шведийн нийслэл Стокгольм хотноо болох Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Даймонд лигийн цувралд дээрх гурван шилдэг тамирчин гурвуулаа өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд олимпийн гурван алтан медальт Усаин Болт, мөн нутаг нэгт Ямайкийн Асафа Пауэлл болон АНУ-ын Тайсон Гей нар 2009 оны Берлиний дэлхийн аваргаас хойш анх удаагаа гараанаас хамт гарч, уралдах гэж байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Болт 9,58 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртсэн бол Гей хоёрт, Пауэлл гуравт хурдалсан юм.
Стокгольмын уулзалт тэмцээнээс гадна алдарт гурвал мөн наймдугаар сарын 27-нд Бруссель хотноо болох Даймонд лигийн цувралд дахин хамт өрсөлдөх гэнэ.
С.Цэлмэг