Судас юунаас болж өргөсдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Судас юунаас болж өргөсдөг вэ?

Эмэгтэйчүүдийн дунд ажлын онцлогоос нь шалтгаалан гуя бүдүүрэх болон судас өргөсөх өвчин их ажиглагддаг.
Зогсож байх үед хүний хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр нэмэгддэг байна. Үүнээс болж хөл ихэд ядарч ачаалал нь хэтрэн судасны өргөсөл үүсдэг. Нийт хүн төрөлхтний 20% нь 25 хүртэлх насандаа судасны өргөсөлтөөс болж шаналж эхэлдэг бол 70% нь 70 наснаас эхлэн уг өвчнөөр өвчилдөг. Энэхүү өвчний улмаас эмчид ханддаг 10 хүний 9 нь эмэгтэйчүүд байдаг. Хэдийгээр эрчүүд эмчид очдоггүй боловч мөн л энэхүү өвчнөөр их өвддөг. Өвчлөгдсийн 90% -ийн нь эцэг эхчүүд мөн уг өвчнөөр өвчилсөн байдгийг судалгаагаар нотолжээ. Харин эцэг эхийн аль нэг нь л өвдсөн тохиолдолд хүүхдийн өвчлөх магадлал 2 дахин ихэсдэг байна. Уг өвчнөөс болж мэс засал хийлгэх тохиолдол ч байдаг.

Тэгвэл өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх боломж бий. Үүний тулд:
1. Хөлний хөдөлгөөнийг хорьж ядраадаг хэтэрхий бариу оймс, трико өмсөхгүй байх нь зүйтэй.
2. Согтууруулах ундаа, тамхинаас болж таргалсан илүүдэл жин хамгийн хортой.
3. Хэтэрхий намхан, хэтэрхий өндөр өсгийнөөс зайлсхийх хэрэгтэй. Гутлын өсгийний хамгийн тохиромжтой хэмжээ бол 3-5 см юм.
4. Халуун шүршүүр, уур, төрөл бүрийн нарны, турк ваннд орж  хэт хөлрөхгүй  байх нь дээр. Учир нь халуун дулаан орчин судсыг тэлж өргөсгөдөг.
5. Синтетик хивс, хивсэнцэр эдлэл бүү хэрэглэ! Энэ нь цахилгаан орон үүсгэж, түүгээрээ мөн судсыг өргөсгөн, судасны үзүүрт цус хуралдан бөөгнөрөхөд хүргэдэг.
6. Хөлөнд хэт их ачаалал өгдөг зарим спортоор хичээллэхгүй байх хэрэгтэй. Үүнд: софт теннис, хөнгөн атлетикийн төрлүүд, гандбол, сагсан бөмбөг, волейбол, харамсалтай нь аэробик хүртэл үүнд хамаатай.
7. Биед сөрөг нөлөө үзүүлдэг гормоны чанартай эм тариа бүү хэрэглэ.
8. Хэрвээ судас чинь таны сул тал болох нь мэдэгдэж эхэлбэл 18 наснаасаа эхлэн тогтмол, мөн жирэмслэлт бүрийнхээ өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч байх хэрэгтэй.
9. Хөлийн ядаргааг багасгадаг эмчилгээний триког өмсөхийг эрхэмлэ. Ялангуяа онгоцоор нисэх үедээ заавал өмсөж байгаарай.
10. Унтахдаа болж өгвөл хөлөө 10 см орчим өндөрт байхаар унтахыг хичээ.
11. Хөлдөө үргэлж доороос нь дээш нь иллэг хийж байх хэрэгтэй.
12. Боломж л гарвал дугуйгаар явж, усанд сэлж, сонгодог /нийтийн/ бүжгүүд хийж, явган зугаалж байхаа мартав аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж