Хууль зүйн байнгын хороо энэ хаврын чуулганы хугацаанд нийт 18 удаа, дунджаар 80.0 хувийн ирцтэй хуралдаж 47 асуудал хэлэлцсэнээс 35 хууль, 13 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцжээ. Эдгээрээс 16 санал, дүгнэлт, ажлын хэсгийн 8 танилцуулга, 65 саналын томъёоллыг бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо нийт 15 тогтоолыг баталж хэрэгжилтийг хангуулан ажилласан гэнэ.
Хууль зүйн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд нийт 20 хуулийн төсөл, 8 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг тус тус хэлэлцэн батлуулсан аж. Хууль зүйн байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 297 хуудас бүхий 93 албан бичиг, 82 хуудас бүхий 30 өргөдөл, хүсэлт, саналыг холбогдох журмын дагуу хянан, 133 хуудас бүхий 73 албан бичгийг илгээсэн байна.
Б.Энхмандах