Францын тэргүүн хатагтай Карла кинонд тоглож байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хатагтай Карла кинонд тоглож байна

Францын тэргүүн хатагтай Карла Бруни Саркози домогт найруулагч  Вууди
Аллены “Фарисын шөнө” инээдмийн кинонд нэгэн жижиг дүрд тоглож байна.
Эхнэрийнхээ кинонд тоглож байгааг харахаар Ниоколе Саркозе ажлаа түр
хойш  тавьсан бөгөөд  зураг авалт одоо Парисын гудамжинд өрнөж байгаа
аж. Супермоделоос дуучин болсон Карла Аллены кинондоо  тоглуулах саналыг
олзуурхан хүлээн авсан гэнэ. 42 настай музейн ажилтан Карла “ Би эмээ
болохоороо  Вууди Аллены кинонд тоглож байсан гэж ач зээ нартаа ярьж
өгмөөр байна” гэжээ. Киноны гол дүрүүд нь  Оувен Вильсон, Марион Котилла
нар бөгөөд тэргүүн хатагтай ерөнхийлөгчтэй амралтанд явахаасаа өмнө
Марионтой өөр нэг хэсэгт тоглох ёстой аж .

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж