Засгийн газар говь цөлд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар говь цөлд хуралдана

Засгийн газар говь цөлд хуралдана
Монгол Улсын Засгийн газар говь цөлд хуралдахаар болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулах уг хурлыг наймдугаар сарын 27-нд хийхээр төлөвлөөд байгаа аж. Одоогоор аль аймгийн аль суманд Засгийн газар хуралдах нь хараахан тодорхой болоогүй байна. Говь цөлд хуралдах Засгийн газрын хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, улс орны хөгжилтэй холбоотой хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дэлхийн бусад орнуудын хэрэгжүүлээд байгаа ийм төрлийн “өвөрмөц” хуралдааныг Засгийн газар ирэх сард зохион байгуулахаар төлөвлөсөн нь Монгол Улс Дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа нэг хэлбэр юм.

Б.Энх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж