Нэгэн үе “УИХ-ыг үймүүлдэг таван Дорж” байлаа. Тэдний гурав нь “Хуулийн гурван Дорж” нэртэй. Одоогийн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж нар. Харин нөгөө хоёр нь АН-ынх, бас тэгтлээ ойртож сүжирдэггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар.
Ц.Элбэгдорж. Украйны Львов хотын Цэрэг, улс төрийн дээд сургуулийг 20 гаруй жилийн өмнө төгссөн тэр оюун ухаанаа одоогоос арваад жилийн өмнө АНУ-ын Харвардад дахин цэнэглэсэн нь худал, үнэн гэх бөөн хэл ам дагуулсан. Гэвч “Улаан-Од” сонинд үзэг барин тэмцээд нийгмийн ялзралыг ойлгож чадахгүйг ухааран Монголын ардчилсан холбооны анхны цуглааныг нээж туг барьснаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Гүйцэтгэх засаглалын жолоог хоёр удаа атгаж чадсан түүнийг тэвчиж ядсан өрсөлдөгчид нь “Ц.Элбэгдоржоор гурав дахь удаагаа төр бариулна” гэж байхгүй хэмээн тунхаглаж байсан. Гэвч “Олуулаа болоод ирнэ” хэмээх алдарт үгээ хэлсээр Ерөнхийлөгч болоод ирсэн түүхтэй. Тэр ийм л хүн. Ярихаас цаашгүй, шоучин, популист гэхчлэн элдвээр хэлүүлсэн боловч хэн ч, яаж ч чадалгүй бүх ард түмний саналыг авч чадсан. Одоо хэн түүнийг “хүчгүй улстөрч” гэх билээ.
Ц.Нямдорж. Хууль зүйн “хошой” сайд. Парламентын “брэнд”-үүдийн нэгд заавал тооцогдох учиртай түүнд “Хатуу самар”, “Ганцаардсан чоно” гэсэн авангард хоч өгдөг. Өөрөө ч түүндээ нууцхан дуртай байдаг нь мэдрэгддэг. “Манай Ням шиг хүнийг Монголоос олох хэцүү” гэж бусад Доржууд нь хөөргөнө. Хоёр жилийн өмнө Ж.Бямбадоржтойгоо мөнөөх л хуулиас болж муудалцаад хоёр тийш харж суусан санагдана. Хуулийн хоёр Доржийн нөхөрлөлийг шалгасан тэр шалгуур шатрын хөлгийн ар дахь эвлэрлээр төгссөн нь сайшаалтай. Үндэсний эх орончийн үнэр ханхалсан түүнд дуртай хүн дургүйгээсээ хавьгүй олон байдаг болов уу. Гэвч ясны хуульч дүрдээ хэт итгээд бусдыг дутуу үнэлдэг сул тал ажиглагдах болсныг нуугаад яах вэ.
Ж.Бямбадорж. Аймгийн захиргаанд зохион байгуулагч хийж ажлын гараагаа эхэлсэн тэрбээр УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон, УИХ-ын дэд дарга байсан гээд парламентын түүхийн мартах аргагүй кадр билээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй мөн л “хошой”-чуудын нэг. Монголын төрд бараа бараагаа харан хөтөлгөө морь шиг зүтгэсэн бусад Доржуудаасаа хурдан сэтгэж, асуудлыг түргэн тооцоолох чадвараараа эрс ялгардаг. Гэхдээ Үндсэн хуулийн бие даасан байдлыг хамгаалахын төлөө минчийтлээ улайгаад дайрахаараа хачин өвөрмөц, шазруун шударга төрх илрээд байдаг. Хэнээс ч айхгүй хэлдэг ч хэзээ хэлэх нь түүнд чухал. Олон давхар хаусын хэрэгт гүжирдүүлчихээд “Надаас тийм хаус олдог юм бол улсын орлогод аваарай” хэмээн хээгүйхэн мэлзэж суусан ч одоо болтол хаусны эзэн тодорхойгүй. Хулгайчид гэрээ тонуулчихаад учрыг нь олж чадаагүй тийм л хуульч. Хэрвээ тэр хулгайч Үндсэн хууль зөрчсөн бол тэгж зүгээр өнгөрөхгүй л байх.
Ц.Шаравдорж. Хуулийн гурван Доржоосоо хамгийн “жижиг” нь би хэмээн тодорхойлохдоо тэрбээр лав биеийн хэмжээг хэлээгүй байх. Хэрэлдээд , инээгээд л нүүгээд байдаг нөгөө хоёрынхоо дэргэд нүүдэл мэдэхээс цаашгүй ч харж суудагтаа тэр бахархдаг гэсэн. Хайрлахгүй байхын аргагүй үе тэнгийн гурван улстөрчийн нэг тэрбээр “Би Р.Гончигдоржтой 16 жил парламентад хамт суусан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд нь байсан гээд нөгөө хоёр Дорждоо бас хир халдаах дургүй. Улс төрийн хүрээнд өнгөрүүлсэн хорин жилийн түүхэндээ “Морин нуурт казино байгуулах гэсэн”, “Гэргий нь Гандирс компанийн эзэн” гэсэн хоёрхон том факттай хүн. Гэвч “Албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олохыг цээрлэдэг. Биднээс авлига, хууль бус юм олохгүй гэдгийг өндөр дуугаар хэлмээр байна” гэсэн ганц хариутай. Үнэнд гүйцэгддэг ч юм уу, дээрх асуудлыг дахин ярьж зүрхлэх хүн олдоогүй л байна. “Бусад улстөрчийн адил морь уяж чаддаггүй ч түрүүлээд ирж буй морьдыг хараад нулимс унагадаг” хэмээсэн Монголын говиос төрсөн энэ эрийн үг наадам болохоор санаанд ордог юм. Сэтгүүлч, хуульч хоёрын гарт асар хүчтэй зэвсэг байдаг хэмээн адилтгасан нь ч “Алх тогших”-оо болиод удсан ч насан туршийн зарчим нь болж үлдсэнийг сануулдаг.
Р.Гончигдорж. Их сургуулийн багшийн суудлаас шууд Улсын дэд Ерөнхийлөгч болсон Монголд ганцхан тавилан түүнийх л байсан. Ямар ч байсан 20 жил энэ амжилтаа хэнд ч өгсөнгүй. Цаашид дараагийн дэд Ерөнхийлөгч хэзээ төрөхийг бүү мэд, тэр болтол хадгална. Олон хуулийн дор гарын үсгээ зурсан 1992 онд Улсын бага хурлын дарга байсан тэрбээр нэгэн үе хэнд ч дарагдашгүй иртэй явсан билээ. Харин одоо хүний, өөрийн намынхны хэнтэй нь ч тэгтлээ дотносохгүй дотроо бясалгаж явахыг илүүд үзсэн ялимгүй зожиг нэгэн болжээ. Ардчилсан намын сарних нийлэх үйлд гол баатар байсан гэж хэлүүлэхдээ тун дургүй байдаг түүнийг “Алтан гадас” ассоциацийн Ерөнхийлөгч, АН-ын дарга байсан үеэр намчирхах үзлээ хязгаарлаж төрийн хүний амарлингуй дүрд хувилсан гэж хэлж болно. Эдүгээ түүний үг яриа, үйл хөдлөлөөс “Миний карьер энэ хүрээд зогслоо” гэсэн байр суурь харагдах гээд байх болжээ. Гэхдээ Архангайнхан ч, ардчиллынхан ч түүнийг лидер хэвээр нь хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг.
У.ОРГИЛМАА
Ц.Элбэгдорж. Украйны Львов хотын Цэрэг, улс төрийн дээд сургуулийг 20 гаруй жилийн өмнө төгссөн тэр оюун ухаанаа одоогоос арваад жилийн өмнө АНУ-ын Харвардад дахин цэнэглэсэн нь худал, үнэн гэх бөөн хэл ам дагуулсан. Гэвч “Улаан-Од” сонинд үзэг барин тэмцээд нийгмийн ялзралыг ойлгож чадахгүйг ухааран Монголын ардчилсан холбооны анхны цуглааныг нээж туг барьснаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Гүйцэтгэх засаглалын жолоог хоёр удаа атгаж чадсан түүнийг тэвчиж ядсан өрсөлдөгчид нь “Ц.Элбэгдоржоор гурав дахь удаагаа төр бариулна” гэж байхгүй хэмээн тунхаглаж байсан. Гэвч “Олуулаа болоод ирнэ” хэмээх алдарт үгээ хэлсээр Ерөнхийлөгч болоод ирсэн түүхтэй. Тэр ийм л хүн. Ярихаас цаашгүй, шоучин, популист гэхчлэн элдвээр хэлүүлсэн боловч хэн ч, яаж ч чадалгүй бүх ард түмний саналыг авч чадсан. Одоо хэн түүнийг “хүчгүй улстөрч” гэх билээ.
Ц.Нямдорж. Хууль зүйн “хошой” сайд. Парламентын “брэнд”-үүдийн нэгд заавал тооцогдох учиртай түүнд “Хатуу самар”, “Ганцаардсан чоно” гэсэн авангард хоч өгдөг. Өөрөө ч түүндээ нууцхан дуртай байдаг нь мэдрэгддэг. “Манай Ням шиг хүнийг Монголоос олох хэцүү” гэж бусад Доржууд нь хөөргөнө. Хоёр жилийн өмнө Ж.Бямбадоржтойгоо мөнөөх л хуулиас болж муудалцаад хоёр тийш харж суусан санагдана. Хуулийн хоёр Доржийн нөхөрлөлийг шалгасан тэр шалгуур шатрын хөлгийн ар дахь эвлэрлээр төгссөн нь сайшаалтай. Үндэсний эх орончийн үнэр ханхалсан түүнд дуртай хүн дургүйгээсээ хавьгүй олон байдаг болов уу. Гэвч ясны хуульч дүрдээ хэт итгээд бусдыг дутуу үнэлдэг сул тал ажиглагдах болсныг нуугаад яах вэ.

Ц.Шаравдорж. Хуулийн гурван Доржоосоо хамгийн “жижиг” нь би хэмээн тодорхойлохдоо тэрбээр лав биеийн хэмжээг хэлээгүй байх. Хэрэлдээд , инээгээд л нүүгээд байдаг нөгөө хоёрынхоо дэргэд нүүдэл мэдэхээс цаашгүй ч харж суудагтаа тэр бахархдаг гэсэн. Хайрлахгүй байхын аргагүй үе тэнгийн гурван улстөрчийн нэг тэрбээр “Би Р.Гончигдоржтой 16 жил парламентад хамт суусан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд нь байсан гээд нөгөө хоёр Дорждоо бас хир халдаах дургүй. Улс төрийн хүрээнд өнгөрүүлсэн хорин жилийн түүхэндээ “Морин нуурт казино байгуулах гэсэн”, “Гэргий нь Гандирс компанийн эзэн” гэсэн хоёрхон том факттай хүн. Гэвч “Албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олохыг цээрлэдэг. Биднээс авлига, хууль бус юм олохгүй гэдгийг өндөр дуугаар хэлмээр байна” гэсэн ганц хариутай. Үнэнд гүйцэгддэг ч юм уу, дээрх асуудлыг дахин ярьж зүрхлэх хүн олдоогүй л байна. “Бусад улстөрчийн адил морь уяж чаддаггүй ч түрүүлээд ирж буй морьдыг хараад нулимс унагадаг” хэмээсэн Монголын говиос төрсөн энэ эрийн үг наадам болохоор санаанд ордог юм. Сэтгүүлч, хуульч хоёрын гарт асар хүчтэй зэвсэг байдаг хэмээн адилтгасан нь ч “Алх тогших”-оо болиод удсан ч насан туршийн зарчим нь болж үлдсэнийг сануулдаг.
Р.Гончигдорж. Их сургуулийн багшийн суудлаас шууд Улсын дэд Ерөнхийлөгч болсон Монголд ганцхан тавилан түүнийх л байсан. Ямар ч байсан 20 жил энэ амжилтаа хэнд ч өгсөнгүй. Цаашид дараагийн дэд Ерөнхийлөгч хэзээ төрөхийг бүү мэд, тэр болтол хадгална. Олон хуулийн дор гарын үсгээ зурсан 1992 онд Улсын бага хурлын дарга байсан тэрбээр нэгэн үе хэнд ч дарагдашгүй иртэй явсан билээ. Харин одоо хүний, өөрийн намынхны хэнтэй нь ч тэгтлээ дотносохгүй дотроо бясалгаж явахыг илүүд үзсэн ялимгүй зожиг нэгэн болжээ. Ардчилсан намын сарних нийлэх үйлд гол баатар байсан гэж хэлүүлэхдээ тун дургүй байдаг түүнийг “Алтан гадас” ассоциацийн Ерөнхийлөгч, АН-ын дарга байсан үеэр намчирхах үзлээ хязгаарлаж төрийн хүний амарлингуй дүрд хувилсан гэж хэлж болно. Эдүгээ түүний үг яриа, үйл хөдлөлөөс “Миний карьер энэ хүрээд зогслоо” гэсэн байр суурь харагдах гээд байх болжээ. Гэхдээ Архангайнхан ч, ардчиллынхан ч түүнийг лидер хэвээр нь хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин