
Эмэгтэй шатарчдын олон улсын өндөр зэрэглэлийн Гран При “Women’s FIDE Grand Prix Ulaanbaatar 2010” тэмцээний нээлт 17 цагаас Сүхбаатарын талбайд болох юм. Тэмцээн маргаашнаас эхлэн наймдугаар сарын 12-ныг дуустал Их тэнгэрт болж дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас их мастер Батхуягийн Мөнгөнтуул, хилийн чанадаас Сью Юйхуа /БНХАУ/, дэлхийн аварга Майя Чибурданидзе /Гvрж/, Конеру Хампи /Энэтхэг/, Чжу Чень /Катар/, Татьяна Косинцева /ОХУ/, Хоу Ифань /БНХАУ/, Жао Сьюэ /БНХАУ/, Шень Ян /БНХАУ/, Мэри Себаг / Франц/, Бетул Илдиз /Турк/, Марта Фьерро /Эквадор/ нарын их мастерууд ирж өрсөлдөнө.
Б.Мандах