Д.Дэмбэрэл Говь-Алтайчуудад мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл Говь-Алтайчуудад мэндчилгээ дэвшүүлэв

Д.Дэмбэрэл Говь-Алтайчуудад мэндчилгээ дэвшүүлэв

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан аймгийн нийт иргэдэд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл дараах мэндчилгээг дэвшүүлжээ.

Их Алтайн Сутай, Аж богд, Таян, Эдрэн, Бурхан буудайн сүрлэг уулс, Шарга, Хүйс, Захуй, Зарман, Цэнхэр, Номингийн өргөн их говийг хосолсон сэтгэл татам сайхан энэ нутагт Говь-Алтай аймаг байгуулагдсаныг нутгийн ард олон Та бүхэн хөдөлмөр бүтээлээрээ  чимж, дэвшил хөгжилд хүргэж байна.

Алтайчууд эцэг өвгөдийнхээ баатарлаг  уламжлалыг өвлөн эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдэд олон сайхан бахархалыг бий болгосон билээ. Эх орныхоо өргөн уудам нутагт Алтайгаараа овоглосон шилдэг сайчууд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт  амжилт бүтээлээр  тодорч, Улсын болон хөдөлмөрийн баатар гуч гаруй, төрийн шагналтан 21, ардын болон гавъяат цолтон 140 гаруй иргэн төрж гарчээ. Мал  аж ахуй, газар тариалангийн салбараас Улсын аварга малчин,  Улсын тэргүүний тариаланчаар олон арван хүмүүс шалгаран улсын дээд амжилтуудыг тогтоож бахдам амжилтанд хүрчээ.

Уламжлалт мал аж ахуй, газар тариаланг орчин үеийн арга технологиор хөтөлж, аймгийнхаа хүн амыг хүнсээр бүрэн хангах болов. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэр тус аймагт олноор байгуулагдаж, жилдээ 5,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.

Алтайчууд олсон ололт, хүрсэн түвшингээ бататгаж, Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д үндэслэн Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

Аймгийн хөгжлийн ирээдүй бол цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах, хатуу хучилттай зам тавьж дэд бүтцийг оновчтой бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөж орон нутгийн хөгжлийг жигд хангах явдал юм. Цаашид малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг арвижуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, газар тариаланг эрчимжүүлэх, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг томоохон зорилтууд тулгарч байна.

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн түүхт ойг амжилт бүтээлээрээ тэмдэглэж байгаа нутгийн ард олон Та бүхэнд төрөлх аймгаа хөгжүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж