
Simon тэдний жаахан охид шиг хэрэлдэхээс нь залхсан аж. Сэлэх эсвэл живэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал тэднийг ярилцаж , ойлголцоход хүргэнэ гэж тэр боджээ. Азаар түүний төлөвлөгөө ёсоор болж байгаа бололтой. Тэд удаан ярилцсаны эцэст дахин найзууд болж, инээлдэж хөхрөн, Саймоныг ч муулаад амжжээ. Саймон тэднийг эвлэрүүлсэндээ бараг харамссан байж ч мэднэ.
Ердөө гурван долоо хоногын өмнө 80-аад оны поп од гэгддэг, Саймоны гурван жил үерхсэн найз бүсгүй Sinitta, Британийн мисс, мөн Саймоны экс найз бүсгүй Jackie рүү интернэтээр хэрүүлийн алим шидсэн билээ. Тэрбээр twitter дээр " Чи бол худал хуурмагаас өөр юу ч биш. Чамайг 25 жил ингэж ичгүүргүй аашилж байгаад харамсч байна” гэж бичжээ.
Бэлтгэсэн Н.Энх