
Өдгөө 27 настай Контадор Казахстаны Astana багт 2008 онд нэгдсэн юм. Тэрбээр 2007 онд Discovery Channel багийн нэр дээр уралдаж, Tour de France уралдаанаас анхны түрүүгээ авсан боловч дараа жил нь Astana баг допингийн асуудалд орооцолдсон учир тэмцээнд оролцох эрхээ хасуулснаар Контадор аваргаа хамгаалах боломжгүй болсон билээ. Харин өнгөрсөн жил тэрбээр амжилттай уралдаж, хоёр дахиа түрүүлсэн бөгөөд энэ жилийн уралдаанд ч гол өрсөлдөгчийн эгнээнд багтсаар аваргалсан юм.
Түүнийг ирэх улиралд аль багийн төлөө хүчин зүтгэх тухайгаа шийдээгүй байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
С.Цэлмэг