Хавьер Машерано “Ливерпуль”-д үлдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Хавьер Машерано “Ливерпуль”-д үлдэхгүй

Аргентиний шигшээ багийн ахлагч, Английн Премьер лигийн “Ливерпуль” клубын тоглогч Хавьер Машерано багаа орхих болно гэсэн шийдвэрт ямар нэгэн саад хийхгүй гэдгээ “Ливэрпуль”-ийн шинэ дасгалжуулагч Рой Хожсон мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Хожсон “Миний бодож байгаагаар тэр жилийн өмнөөс л энэ багаас явахыг хүсч эхэлсэн байх, одоо явах гэж байгаа нь зүйн хэрэг, гэхдээ түүний багтай байгуулсан гэрээ дуусаагүй байгаа учир бидний шийдвэрээр тэр өөрт багт очих болно” гэсэн юм. Таслах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр 2007 онд “Вэст Хэм” клубээс “Улаанууд”-ын эгнээнд нэгдэж, нийт 138 тоглолтыг хийгээд байна. Английн Премьер лигийн топ багуудын нэгийг удирдах болсон Рой Хожсон өчигдөр болсон хэвлэлийн баг хурлын үеэр энэ зуны топ наймаануудын нэг болох боломжтой гэгдэж байгаа Фернандо Торресын талаар ам нээсэн бөгөөд тэрбээр багийн ахлагч Стивен Жеррардын адил багтаа үлдэх болно гэжээ. Түүний хэлж байгаагаар бол Торрес дэлхийн аварыгн дараачаар гэртээ маш сайхан амарсан бөгөөд ирэх улиралд “Улаанууд”-ын төлөө бүхий л зүйлээ дайчлах болно гэсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж