А.Энхтуул хоёрдугаарт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

А.Энхтуул хоёрдугаарт бичигдээд байна

Туркийн Кайсери хотноо үргэлжилж буй дэлхийн өсвөрийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээний аваргууд маргааш тодрох бөгөөд шатарчид хоёр өргийн тоглолт хийх дутуу байгаа юм.

Дэлхийн 29 орны 500 орчим өсвөрийн шатарчдын оюун ухаанаа уралдуулж буй дэлхийн аваргад манай улсаас охидын 17 насны ангилалд А.Энхтуул, мөн охидын 15 насны ангилалд Б.Баярмаа нар оролцож байгаа билээ.
Есөн тойргийн тоглолтын дараах байдлаар А.Энхтуул 6,5 оноотой өөрийнхөө ангилалд хоёрдугаарт бичигдээд байгаа бол Б.Баярмаа 4 оноотой наймдугаарт эрэмбэлэгдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж