Челси Клинтоны хурим 2 сая доллар

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Челси Клинтоны хурим 2 сая доллар

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин 30 настай Челси Клинтоны хуримын зардлыг хоёр сая доллар болно гэж тооцоолсон тухай  ABC телевизийн сүлжээний мэдээнд дурджээ.
Хуримд уригдсан зочдод өргөн барих  зоогийн зарлага 750 мянган доллар, цэцэг худалдан авахад 25 000, байр түрээслэн авахад 200 мянган доллар гээд л хуримын зарлагын тооцоо өсөн нэмэгдэх аж.
Нью Йорк хотынхны анхаарлын төвд буй энэхүү хуримыг энэ долдугаар сарын 31-нд хийхээр төлөвлөж буй боловч хурим хийх газар, товыг чандлан нууцалж байгаа юм байна.
Хуримд 500-аад зочид уригдах бөгөөд нэг зочныг дайлахад ойролцоогоор 1500 доллараар тооцоолж байна.  Гарсан тооцоог үргэлжлүүлэн сонирхуулахад хуримын хувцас 25000 доллар, хуримын хөгжимд 15000, гэрэлтүүлэг 75-100 мянган доллар, хуримын зураг авалт, бичлэг 60000, аюулгүй байдлыг хангахад 30000 доллар гээд зарлагын тооцоо үргэлжлэх аж.
Хуримд ерөнхийлөгч Барак Обама,түүний гэргий Мишель Обама, кино найруулагч Стивен Спилберг, телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфрей, дуучин Барбара Страйзэнд мэтийн олонд танил болсон хүмүүс уригджээ.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж