Европийн хүн ам 500 сая гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Европийн хүн ам 500 сая гарлаа

2010 оны эхээр Европийн Холбооны хүн ам 500 саяын босгыг давж, 2009 он хүн амын хамгийн их өсөлттэй жил байсан гэж өнгөрөгч мягмар гаригт мэдээлсэн байна.
Европийн улсуудын тоо бүртгэлийн агентлаг  Eurostat энэ тухай мэдээлж, 2009 онд байнга оршин суугчдын тоо 1,4 саяар  нэмэгдсэн нь европийн холбооны 27 орны 499,7 сая хүн амыг 501,1 сая хүртэл нэмэгдэхэд хүргэжээ.

Өнгөрөгч оны хүн амын өсөлтийн 63 хувь буюу 900 000 хүн нь эдгээр оронд цагаачлан ирсэн иргэд байсан бөгөөд үлдсэн хувь нь шинээр төрсөн хүүхдүүдэд хамаарч байгаа аж. Европийн Холбооны хүн амын хөгшрөлт жил  бүр өсөн нэмэгдэж байгаа нь гадаадын цагаачид шилжин ирэх боломжийг бий болгож байгаа ажээ. 2030 он гэхэд европийн орнуудын хүн амын 25 хувь нь 65-аас дээш насны хүмүүс байх болно гэсэн тооцоо гарсан аж.

Итали улсад 318 000 цагаачид ирсэн нь хамгийн олон тооны цагаачид хүлээн авсан орон болсон бөгөөд 182 000 цагаачид хүлээн авсан Англи хоёрдугаар байранд  оржээ.

Европийн орнуудад Турк, Хойд африк, Латин Америкийн орнуудаас хамгийн олон тооны цагаачид ирдэг бөгөөд тэд үлдэж, эдгээр орны иргэншилтэй болох зорилт тавьдаг байна.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж