Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Японд хоёр гэмт хэрэгтнийг дүүжлэв

Японы Ардчилсан Нам 2009 оны есдүгээр сард эрх барих болсноос хойш анх удаа  хоёр гэмт хэрэгтнийг өчигдөрийн лхагва гаригт дүүжлэн хороов гэж Японы засгийн газар мэдээлсэн байна.
Дүүжлүүлсэн хоёр гэмт хэрэгтний нэг нь болох 59 настай Казуо Шинозава Токио хотын хойт хэсэгт орших нэгэн алт мөнгөний дэлгүүрийг галдан шатааж, 6 хүний амь насыг хөнөөсөн юм байна. Нөгөө гэмт хэрэгтэн болох Хидэнори Огата 4 хүний амь насыг хөнөөсөн буюу хүндээр шархдуулсан гэмт хэрэг үйлджээ.
Либерал Ардчилсан Нам засгийн эрхэнд  байх үеэр дөрвөн жилийн өмнө нэг гэмт хэрэгтэн дүүжлүүлж байсан аж.
Ардчилсан Нам гэмт хэрэгтэнг цаазаар авахыг зогсоох талаар ямарч мэдэгдэл хийгээгүй ба ийм шийдвэр гаргахад хууль зүйн сайд Кейко Чивагийн гарын үсэг хэрэгтэй бөгөөд уг сайд эмэгтэй цаазын дээд хэмжээ оноохыг цуцлахын эсрэг байр суурьтай байдаг өмгөөлөгчийн мэрэгжилтэй хатагтай юм байна. Хоёр гэмт хэрэгтнийг лхагва гаригт дүүжлэх үеэр сайд өөрөө байлцсан тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй  Япон, АНУ хоёр гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноодог шийдвэрээ өөрчлөхгүй хэвээр байлгаж байгаа тул энэ хоёр оронд олон зуун гэмт хэрэгтэн цаазлуулах өдрөө хүлээж буй ажээ.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж