Барыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Барыг эрэн сурвалжилж байна

Өмнөд Африкт байдаг нэгэн мал эмнэлэгт үзүүлэхээр ачааны жижиг машинд тээвэрлэн авч явсан 17 сартай бар зам зуураа оргожээ. Орон нутгийн цагдаа нар болон зэрлэг амьтдын мэргэжилтнүүд нисдэг тэрэг ашиглан эрчимтэй эрж эхэлсэн байна.Уг барын эзэн Росе Фернандес өнгөрөгч лхагва гаригт Панжо нэртэй, 140 кг жинтэй энэ араатан ачааны машины цоожийг эвдлэн яаж зугтан явсныг төсөөлж чадахгүй байна гэж өмнөд африкийн радиод өгсөн ярилцлагандаа дурджээ. Йоханнесбурго хотоос 40-өөд км хол орших Спрингс тосгоны мал эмнэлгийн эмчид үзүүлэхээр тээвэрлэн авч явсан байна.
Фернандес хатагтай Панжог хүмүүстэй ойр байгаад их дасчихсан байгаа юм. Хэрэв Панжотай тааралдах юм бол айж сандрах хэрэггүй, зүгээр л нэг “гэрийн нохой” мэт үзэж, мод, чулуу аваад чанга дуугаар “яв чи” гэж гэж зандрах хэрэгтэй гэж зөвлөсөн аж. Хэрэв мах өгөхөөр бол тахианы л мах өгөх хэрэгтэй гэж нэмж хэлжээ.
Цагдаагийн газар муурны төрлийн энэ аварга том амьтанд түүний эзэн хатагтай шиг итгэл үзүүлж чадахгүй байгаа бөгөөд барын алга болсон гэх газрын ойр орчинд амьдарч буй хүмүүст хандан, түүнийг харж үзсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн газарт мэдэгдэхийг хүссэн байна.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж