
Зарим видео тоглоомчид мэргэжлийн багууд болон корпорацийн ивээн тэтгэлэг авч байгаа бөгөөд том тэмцээнүүдийг Өмнөд Солонгосын ТВ-ийн сувгуудаар шууд дамжуулж байна. “Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засгийн хямралтай үед СтарКрафт нь хямдхан зугаа цэнгээний хувилбар байсан. Харин дараа нь улс даяараа үүнд хорхойтон орж байна” гэж АНУ-ын Нью Жерси мужаас гэрээгээр Өмнөд Солонгосын “CJ Entus” багт ирж тоглож байгаа Кристи Филдс “CNN”-ий сурвалжлагчид ярьжээ.
Өмнөд Солонгосын өрхүүдийн 90 гаруй хувь нь өндөр хурдтай, өргөн зурвасын интернет холболттой бөгөөд тус улс даяар байдаг 25 мянга гаруй интернет кафе өнгөрсөн жил 600 сая ам.долларын орлого олсон гэж засгийн газар нь тооцоолж байна. Өмнөд Солонгосын тоглоомын зах зээл жилд 5.5 тэрбум ам.долларын орлого олж байна гэж үзэж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 17 хувиар тэлж байна гэж “Korea Creative Content Agency” ярьж байна.
“StarCraft II” мягмар гаригт Өмнөд Солонгост болон Азийн бусад улсуудад худалдаанд гарсан бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.
Т.Бадрах