Хөнгөн атлетикч Жастин Гейтлин эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикч Жастин Гейтлин эргэн ирнэ

Америкийн хөнгөн атлетикийн нэрт тамирчин Жастин Гейтлин ирэх сард Эстонид болох Европын тэмцээнээр эргэн их спортдоо ирэх гэж байна. 28 настай ойрын зайн гүйгч 2006 онд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрснөөр дөрвөн жил уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Харин энэ хориг нь наймдугаар сард дуусч байгаа аж. Тиймээс ирэх сарын 3-нд Эстонийн Талинн хотноо болох тэмцээнд Жастин Гейтлин 100 метрийн зайд уралдахаар бүртгүүлсэн байна. Америкийн тамирчин 2004 онд 100 метрийн зайд алтан медаль хүртэж, 2005 оны дэлхийн аваргаар 100 болон 200 метрийн зайд алтан медалийн эзэн болж байсан юм. 2006 онд допингийн шинжилгээ нь эерэг гарахаас өмнө Гейтлин 100 метрт 9,77 секунд хурдалж тухайн үеийнхээ хамгийн хурдан амжилтыг үзүүлж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж