Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Kate Moss бөө дууджээ

Kate Moss рок найз залуу Jamie Hince болон долоон настай охин Lila Grace-ийн хамт амьдардаг Лондон хотын  баячуудын дүүрэг дэх гэртээ бөө дууджээ. Kate сүүлийн хэдэн сар гэрт нь удаа дараа хулгай орсон тул муу энергийг зайлуулахыг хүссэн байна.  “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр ”Jamie байгалийн ер бусын хүчинд итгэдэг болохоор гэрт үүссэн муу энергийг зайлуулах  бөө дуудахыг санал болгосон” гэжээ.  Хулгайч  Kate-ийн 80 мянган фунтаар худалдаж авсан уран зургийг хулгайлжээ. Харин удалгүй бохир ус алдсанаас 100 мянган фунтийн эд зүйлс нь сүйдсэн нь тэднийг  гэрт нь муу юм шүглэсэн гэж итгэхэд хүргэжээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж